...

Орчин  үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс бидний амьдралын хэв маяг тэр хэмжээгээр өөрчлөгдөх болсон. Ялангуяа  хөдөлгөөний хомсдол буюу жингийн илүүдэл ихэнх хүмүүсийг хамарч байна. Аливаа улс үндэстний хүн ард, эрүүл саруул байж тэр хэмжээгээрээ улс гүрэн оршин тогтнох үндэстэй. Иймд хүн ардынхаа эрүүл зөв амьдралын хэв маягт хувь нэмрээ оруулах үүднээс  2009 оны 07 сарын 05-аас  “ Голден жим “ фитнесс клуб 10-р хороололд анх үүд хаалгаа нээж байсан билээ. Бидний үйлчлүүлэгчдийнхээ таашаалд нийцэх шинэлэг тохитой фитнесс клуб нээх хүсэл мөрөөдөл маань биелж  одоогоор 5 салбартай үйл ажиллагаагаа  явуулж байна.

Манай клуб ажиллах хугацаандаа аэробик, бялдаржуулах фитнес, белли бүжиг, ахмадуудад зориулсан хийн дасгал , хүүхдийн аэробик, зумба, балет, хүүхдийн цирк зэрэг 16 төрлийн сургалтандаа  өнөөдрийг  хүртэл  50.000 гаруй  хүнд  үйлчилсэн байна.

Манай клуб хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр биеийн тамирын ач тусыг олон түмэнд байнга сурталчилж  хөдөлгөөний зөвлөгөө, дасгалын үеийн хооллолт, өглөөний дасгал, хүүхдийн аэробик, иогийн гэх зэрэг олон төрлийн хичээлүүдийг цувралаар телевиз үзэгчиддээ  байнга заан хүргэж байна.

Та манай фитнесс клубт ирж хичээллэснээр сэтгэл санаа өөдрөг байж хөдөлгөөний гайхамшгийг мэдэрч өөрийнхөө хүссэн үр дүн, гоо сайхнаа олж авна гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!

 

 

Бидний  зорилго

Эрхэм зорилго

Эрүүл хүн эрүүл нийгмийн төлөө

Орчин үеийн дэлхийн жишигт хүрсэн фитнесс клуб болохын тулд юу шаардагдаж байна түүнийг бид үйл ажиллагаандаа цаг үргэлж тусган, цэвэр цэмцгэр байдлыг байнга эрхэмлэж үйлчлүүдэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан аюулгүй орчинг  бүрдүүлсэн фитнесс клуб болохын төлөө бид зорин ажиллаж байна. 

Бидний уриа

Хөдөлгөөнөөр эрүүлжицгээе.

Зөв галбир, цогц бялдар таны нэрийн хуудас.